Мэдээлэл

          • Солонго Эс Эф сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хөгжүүлэх сургалтууд

            Хөгжүүлэх сургалтууд 2025 оны 10-р сарын 06 ны өдрөөс эхлэн хичээллэх гэж байгаа тул сурагчид эцэг эхчүүд та бүхэн емайл хаягаа шалгаж сургалтуудын бүртгэлээ хийлгээрэй.

          • ISCO(International Science Challenge Olympiad)

            ISCO(International Science Challenge Olympiad) Олимпиадад "Солонго Эс Эф" сургуулийн 3а ангийн сурагч Х.Маргад Монгол улсаас анх удаа оролцон МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж 2025 оны 4 сард Австрали улсын Сидней хотод болох Олон улсын шатанд оролцох эрхтэй боллоо.

            Х.Маргаддаа Олон улсын түвшинд Шинжлэх ухааны хичээлээр өөрийгөө сорьж, Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, өөрт болон бусдад шинэ гарцыг нээж буйд баяр хүргэе.

          • SEAMO Зүүн Өмнөд Азийн Математикийн олимпиад

            ⭐️Зүүн Өмнөд Азийн Математикийн олимпиадын эхний шатанд "Солонго Эс Эф" сургуулийн 7а ангийн сурагч С.Гэгээ ХҮРЭЛ МЕДАЛЬ, 12а ангийн сурагч Э.Тэмүүжин МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж Малайз🇲🇾 улсын Куала Лумпур хотод 2025 оны 1 сарын 17-20-ны хооронд болох SEAMO X 2025 тэмцээнд оролцох эрхтэй боллоо.  

            ⭐️Сурагчдадаа болон бэлтгэсэн Математикийн С.Болд багш нартаа баяр хүргэж, дараагийн тэмцээнд нь амжилт хүсье!😍

          • Эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт

            ⭐️Хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд

            🌱Эцэг эх, асран хамгаалагчдын уулзалтад хүрэлцэн ирж, хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжлийн төлөө цаг гаргасан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

            🌱Хүүхдүүдийн маань амжилт, ахиц дэвшил нь зөвхөн сургуулийн зүтгэлээр бус, та бүхний тууштай дэмжлэг, халамжаас ихээхэн хамаардаг. Та бүхэнтэйгээ хамтран ажилласнаар хүүхдүүдийн маань сурлага, хүмүүжилд илүү их ахиц гаргаж чадна гэдэгт итгэж байна.

          • IELTS Mock test

            9-12-р ангийн IELTS Сорил шалгалт өгөх хүсэлтэй сурагчид доорх линкийг бөглөнө үү.

            https://forms.gle/3HYSAjVh3ZEJFH7L8

            Бүртгэл: 10-р сарын 8 хүртэл

            Шалгалт: 10-р сарын 14-ны Даваа гарагт 10:00 цагт

            Шалгалтын төлбөр: 35.000₮

            Дансны дугаар:

            5033 61 3355 Хаан банк

            431 003 884 ХХБ

            Солонго Эс Эф бүрэн дунд сургууль

            Гүйлгээний утга: ielts, Хүүхдийн овог нэр

            Дэлгэрэнгүй мэдээллийг ГХХХ менежер Н.Болормаа багшаас аваарай.

          • Hippo English Language Olympiad WORLD FINALS

            🇮🇹 Италийн Ассиси хотод болох ХИППО Англи Хэлний Олон Улсын Олимпиадын ДЭЛХИЙН ФИНАЛД Монгол улсаа төлөөлөн оролцохоор “Солонго Эс Эф” сургуулийн 3а ангийн сурагч Х.Маргад явлаа. ⭐️

            ⭐️Х.Маргаддаа амжилт хүсье.⭐️

          • Pajala school of Art 🇸🇪

            🇸🇪Шведийн "Pajala school of Art" сургуулийн хөгжим болон жүжгийн багш нар "Солонго Эс Эф" сургуулиар зочлон сурагчдад хөгжим, жүжгийн хичээлүүдийг зохион байгууллаа. 
            ⭐️Уг хичээл Англи хэл дээр 3 хэсэг буюу нэгдсэн лекц, групп хичээлүүд (хөгжим, бүжиг, жүжиг) амжилттай зохион байгуулагдлаа.

          • JLPT шалгалтын хариу гарлаа

            🇯🇵Япон хэл сонгон суралцдаг суралцагчдын JLPT шалгалтын хариу гарлаа. 👏🏻👏🏻👏🏻
            Шалгалтдаа тэнцсэнд сурагчиддаа баяр хүргэе! ⭐️

            ~JLPT N4
            12а ангийн сурагч Э.Тэмүүжин
            ~JLPT N5
            11а ангийн сурагч Д.Бямбаноров
            11а ангийн сурагч Ч.Хатанболд

          • IELTS preparation class with Mr Curt

            IELTS Олон Улсын шалгалтанд бэлдэх ангидаа нэмэлтээр 10 сурагч авахаар боллоо.

             

            • 9-12-р ангийн орох хүсэлтэй сурагчид доорх линкийг бөглөнө үү.

            https://forms.gle/XSaGiNKJUzxyAp6w8

            • Бүртгэл: 9-р сарын 6 хүртэ
            • Шалгалт: 9-р сарын 10-ны Мягмар гарагт 15:30 цагт 403 тоотод авна.
            • Шалгалтын хариу Пүрэв гарагт гарна.

             

          • 2024-2025 оны шинэ хичээлийн жил

            🌟2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 2024.09.01-ны өдөр 12:00 цагт Солонго Эс Эф сургуулийн гадаа талбайд
            ⭐️Сурагчдаа дүрэмт хувцастайгаа ирээрэй. Цүнхтэй ирэх шаардлагагүй.

          • International day 2023-2024

          • Мэтгэлцээний тэмцээн

            "Солонго эс эф" сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчийн дунд "Эко өдөрлөг"-ийн хүрээнд зохион байгуулсан Карл-Попперийн мэтгэлцээний тэмцээнд 11а ангийн баг тэргүүлж, 12а ангийн баг удааллаа.

            Шилдэг илтгэгчээр

            11а ангийн сурагч М.Амин-Эрдэнэ

            9а ангийн сурагч Б.Марал-Огторгуй нар шалгарлаа.

            Мэтгэлцээний тэмцээнийг хамтран зохион байгуулсан “TML PLASTIC ХХК"-ны хамт олонд талархал илэрхийлье.

          • JLPT шалгалтын хариу

            Япон хэл сонгон суралцдаг суралцагчдын JLPT шалгалтын хариу гарлаа.

            Шалгалтдаа тэнцсэнд сурагчиддаа баяр хүргэе!

            ~ JLPT N4

            7а ангийн сурагч О.Саруул

            ~ JLPT N5

            7а ангийн сурагч Б.Батгэрэл

            11а ангийн сурагч А.Бөхбат

          • HSK шалгалтын хариу

            Хятад хэл сонгон суралцдаг суралцагчдын 2024 оны 1 сарын 13-ны өдөр өгсөн HSK шалгалтын хариу гарлаа.

            Шалгалтдаа тэнцсэнд сурагчиддаа баяр хүргэе!

            ~ HSK1

            4б ангийн сурагч С.Ананд - 175 оноо

            6а ангийн сурагч С.Гэгээ - 195 оноо

            5б ангийн сурагч Т.Тэмүүжин - 160 оноо

            5а ангийн сурагч Т.Идэр - 185 оноо

          • Япон улсын "Future Design Japanese Language School”-тай боловсролын түншлэлийн гэрээ байгууллаа.

            Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис Хаан мэндэлсний 861 жилийн ой буюу “Монгол Бахархлын Өдөр” "Солонго Эс Эф" сургууль Япон улсын "Future Design Japanese Language School”-тай боловсролын түншлэлийн гэрээ байгууллаа.

            Тус гэрээнд:

            1. Япон хэлний боловсролыг дэмжихтэй холбоотой асуудал

            2. Богино хугацааны хөтөлбөр, сурагч солилцоог хэрэгжүүлэх зэрэг бусад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан.

            Өмнө нь FDJS сургуулийн захирал Микио Таширо болон төлөөлөгчидтэй цахим хэлбэрээр уулзан сурагчдад мэдээлэл хүргэж байсан бол өнөөдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж Япон хэл сонгон судалдаг сурагчдын төлөөлөлтэй уулзан ярилцлаа.

            #FDJS #SolongoSF #SSF

          • Michael Lacey Freeman

            Английн алдарт зохиолч, чадварлаг багш, авьяаслаг түүх өгүүлэгч Майкел Лэси Фримэн (Michael Lacey Freeman) Lingors Боловсролын байгууллагын урилгаар Монголд ирсэн ба өнөөдөр манай сургууль дээр ирэн сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ.

            https://michaellaceyfreeman.com/

          • Монголын Мэргэжлийн Иогийн Спортын аварга шалгаруулах тэмцээн

            Өнөөдөр Монголын Мэргэжлийн Иогийн Спортын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

            “Солонго Эс Эф” сургуулийн 10а сурагч Ч.Хатанболд эрэгтэй (15-17 насны ангилалд) АЛТАН медаль, 5а ангийн сурагч М.Гэрэлцэцэг, 5б ангийн сурагч М.Мишээл нар тусгай байр тус тус хүртэн амжилттай сайхан оролцлоо.

            Өөртэйгөө нүүр тулж, тухайн мөчдөө оршиж, сэтгэлээ удирдаж сурч байгаа хүүхдүүдээ хараад хайр хүрлээ, хоолой зангирлаа, бахархаж биширч суулаа.

            Бие бялдар & Оюун санааны хувьд өссөн байна, дэвшсэн байна, ахисан байна. Бие биенийгээ дэмжиж байгаа нь өөрсдийнх нь хэлдгээр ёстой ГАЛ ГАЛ

            Аливаа тэмцээн наадамд оролцох нь л хамгийн чухал. Оролцож байхдаа хүүхэд гэлтгүй том хүн хүртэл маш их зүйлийг сурч, хөгжиж, өөрт нь ямар их нөөц бололцоо байгааг олж хардаг.

            Алт, мөнгийн эзэд маань #Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа .

            Иог, бясалгал бол хайр ёоооооом

            Бүгдэд нь талархая

            НАМАСТЭ

            Нийт оролцсон хүүхдүүддээ болон иогийн багш Г.Наранцэцэг багшдаа баяр хүргэж Азийн аваргын тэмцээнд нь амжилт хүсье

            2023.10.28

          • "Солонго Эс Эф" сургуулийн 8а ангийн охидын хамтлагийн анхны уран бүтээл

          • "Вашингтоны Шинжлэх ухаан Технологи - WUST"-ийн дээд сургуультай хамтран ажиллах тухай

            "Солонго Эс Эф" сургууль АНУ-ын зүүн эргийн хотуудаар боловсролын байгууллагуудтай танилцах сургалт амжилттай явагдлаа.

            1. Washington University of Science and Technology

            2. American Council on Education

            3. University of Pennsylvania/Graduate School of Education

            4. James Madison High School зэрэг сургууль болон боловсролын байгууллагуудтай уулзан туршлага солилцлоо.

            Уг сургалтын хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын "Солонго Эс Эф" сургууль нь Америкийн Нэгдсэн Улсын Вашингтонд байрладаг "Вашингтоны Шинжлэх ухаан Технологи - WUST"-ийн дээд сургуультай хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа.

            Тус гэрээнд:

            1. Хөнгөлөлттэй болон тэтгэлэгтэй суралцах

            2. Сурагч солилцоо

            3. Багш солилцоо

            4. Хамтарсан сургалт, семинар зохион байгуулах

            5. Шинжлэх ухааны судалгааны төслүүдэд хамтран ажиллах зэрэг бусад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. .

            #WUST #SolongoSF #SSF #SFS

          • НАМРЫН СПОРТ НААДАМ 23-24

            Нийслэлийн "Солонго Эс Эф" сургуулийн намрын спорт наадам 9 сарын 14,15-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал зусланд 1-4-р ангийн наадам 1 өдөр, 5-12-р ангийн наадам 2 өдөр үргэлжилсэн ба анги хамт олон, багш нараараа 2 өдрийг цэвэр агаарт хөгжилдөн өнгөрүүллээ.

            1-2-р анги Найрамдал зуслангийн хөтөлбөрт хамрагдсан.