Мэдээлэл

          • JLPT шалгалтын хариу

            🇯🇵Япон хэл сонгон суралцдаг суралцагчдын JLPT шалгалтын хариу гарлаа. 👏🏻👏🏻👏🏻
            Шалгалтдаа тэнцсэнд сурагчиддаа баяр хүргэе! ⭐️

             

            ~JLPT N3
            9а ангийн сурагч О.Саруул
            ~JLPT N4
            9а ангийн сурагч Б.Батгэрэл
            ~JLPT N5
            9а ангийн сурагч Н.Энхмаа

            Бэлтгэсэн багш: Япон хэлний багш Мацука Юукари, Л.Отгонням

          • HSK шалгалтын хариу

            🇨🇳Хятад хэл сонгон суралцдаг суралцагчдын 2025 оны 6 сарын 13-ны өдөр өгсөн HSK шалгалтын хариу гарлаа.
            ✅Шалгалтдаа тэнцсэнд сурагчиддаа баяр хүргэе!

            ⭐️HSK2⭐️
            5б ангийн сурагч Э.Баюумараг - 149 оноо
            7а ангийн сурагч Т.Үүлэнболор - 160 оноо
            7а ангийн сурагч П.Энхжин - 146 оноо
            7а ангийн сурагч Б.Эгшиглэн - 121 оноо

          • TOPIK 2-ын Level 6

            “Солонго Эс Эф” сургуулийн 12a ангийн сурагч М.Төгөлдөр TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад амжилттай тэнцэн TOPIK 2-ын Level 6 оноо авлаа.

             

            ⭐️TOPIK шалгалт гэдэг нь Test of Proficiency in Korean буюу Солонгос хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт юм. Гадаад иргэдийн солонгос хэлний чадварыг үнэлэх зорилготой ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна. 

            ⭐️TOPIK 6 гэдэг нь хамгийн өндөр оноо бөгөөд солонгос хэлийг академик болон мэргэжлийн түвшинд эзэмшсэнийг илтгэнэ. Их сургуулийн хамгийн өндөр шаардлагыг хангах бөгөөд тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.

          • TOPIK Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт

            "Солонго Эс Эф" сургуулийн 7б ангийн сурагч Б.Мишээл TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад амжилттай тэнцэн TOPIK Level 5 оноо авлаа.

            ⭐️TOPIK шалгалт гэдэг нь Test of Proficiency in Korean буюу Солонгос хэлний түвшин тогтоох албан ёсны шалгалт юм. Гадаад иргэдийн солонгос хэлний чадварыг үнэлэх зорилготой ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна.

          • IMEC Олон Улсын Математикийн олимпиад

            IMEC Олон Улсын Математикийн олимпиадын 1-р шатанд “Солонго Эс Эф” сургуулийн 12а ангийн сурагч Э.Номуун амжилттай оролцон АЛТАН МЕДАЛЬ хүртэж 2-р шатанд 2026 оны 4-р сард Австрали улсын Сидней хотод , 2026 оны 6-р сард Малайз улсын Куала Лумпур хотууд руу Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй боллоо.

            Бэлтгэсэн багш: Математикийн багш С.Болд

          • OlympiadUSA математикийн олимпиад

            АНУ-ын Хьюстон хотод төвтэй, OlympiadUSA Олон Улсын Математикийн олимпиадад "Солонго Эс Эф" сургуулийн 11а ангийн сурагч Б.Ундрам амжилттай оролцон МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. OlympiadUSA математикийн олимпиад нь дэлхийн олон орны сурагчдын STEM мэдлэгийг олон улсын стандартаар үнэлдэг сорилт юм.

          • TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ

            ⭐️TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг 2025 оны 11 сарын 15-нд амжилттай зохион байгуулсан.

            ⭐️”Солонго Эс Эф” сургуулийн шалгалтад оролцсон сурагчид амжилттай шалгуулан бүгд тэнцлээ.

            8б ангийн сурагч З.Мандуул 815 оноо

            6б ангийн сурагч З.Хулан 820 оноо

            10а ангийн сурагч Ц.Цогзолбоо 755 оноо

            8в ангийн сурагч Б.Тогтуунбаяр 875 оноо

            8в ангийн сурагч Э.Сэцэнмөнх 840 оноо

            8а ангийн сурагч Т.Пүрэвцэцэг 735 оноо

            11а ангийн сурагч С.Эрдэнэ 875 оноо

            10б ангийн сурагч С.Сувд 830 оноо

            9б ангийн сурагч Э.Даянмөнх 885 оноо

            9б ангийн сурагч Б.Уянсий 860 оноо

            7б ангийн сурагч Б.Энхтанхил 725 оноо

            9б ангийн сурагч Б.Маргад 825 оноо

             

            ⭐️600-900 онооны хооронд шалгуулахад уг шалгалтад тэнцэн Олон улсын стандарт үнэлгээ авдаг ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна.

            ⭐️TOEFL Junior® шалгалт нь дэлхийн 60 гаруй орны Ерөнхий боловсролын сургуульд стандарт болгон ашиглагдаж буй англи хэлний боловсролын үнэлгээ юм.

             

            ⭐️Энэхүү шалгалтанд хамрагдсанаар:

            • Сурагчийн Англи хэлний мэдлэг чадвар Олон улсад баталгаажина.

            • Сургууль, эх эцэг /асран хамгаалагчид хүүхдийнхээ англи хэлний мэдлэг чадварыг бусад орны сурагчдын мэдлэг чадвартай харьцуулан жиших боломжтой.

            • Дэлхийн 180 гаруй орны дээд боловсролын Aнгли хэлний стандарт үнэлгээ болох  iBT TOEFL  шалгалтын зарчмаар боловсруулагдсан тул  суралцагчид олон улсын шалгалтын даалгавар гүйцэтгэх дадал эзэмшинэ.

          • БНСУ-ын сургуультай танилцах өвлийн аялал

            🇰🇷"БНСУ-ын сургуультай танилцах өвлийн аялал" хөтөлбөр
            ⭐️Солонгосын боловсролын тогтолцоо, сургалтын орчинтой танилцах
            ⭐️Солонгос хэл, соёлын мэдлэгээ өргөжүүлэх
            ⭐️Ирээдүйд гадаадад суралцах төлөвлөгөөнд урам зориг өгөх

            Дэлгэрэнгүй мэдээлэл: Солонгос хэлний багш Б.Дашзаяа 91917204

          • Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн тэмцээн

            🇲🇳🇯🇵”Солонго Эс Эф” сургуулийн 12а ангийн сурагч Д.Бямбаноров жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 31 дэх удаагийн “Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-д амжилттай оролцож 3-р байр эзлэн Jenesys хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхтэй боллоо.

            JENESYS (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) гэдэг нь Японы Засгийн газраас санхүүжүүлдэг, Зүүн Азийн орнуудын залуусыг Японд богино хугацааны солилцоонд оролцуулах хөтөлбөр юм.

          • Сургуулийн Улаан Загалмайн “Солонго” клуб

            Сургуулийн Улаан Загалмайн “Солонго” клубын сурагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.

            ⛑️2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр сургуулийн Улаан Загалмайн “Солонго” клубын сурагчдын тангараг өргөх ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

            ❣️Нийт 9–12 дугаар ангийн 51 сурагч хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн тангараг өргөж, Улаан Загалмайн гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

          • ⭐️Өвлийн аялал⭐️

            ХБНГУ дахь Хувь хүний хөгжлийн Төвд агентур Сурагчдын өвлийн амралтад зориулсан Европын 2 улс 4 хотоор аялах аялалын хөтөлбөртөө сурагч та бүхнийг урьж байна.

            Дэлгэрэнгүй мэдээлэл:

            Англи хэлний багш Г.Оюунбилэг 99001985

          • SEAMO X 2026

            “Солонго Эс Эф” сургуулийн 8б ангийн сурагч О.Их-Энгүүн Зүүн Өмнөд Азийн Математикийн олимпиадын эхний шатанд амжилттай оролцон ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Индонез улсын Бали хотод 2026 оны 1 сарын 17-20-ны хооронд болох SEAMO X 2026 тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

            Бэлтгэсэн багш: Математикийн багш С.Болд

          • TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг 2025 оны 5 сарын 30-нд зохион байгуулагдсан шалгалтын үнэлгээ гарлаа.

            TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг 2025 оны 5 сарын 30-нд амжилттай зохион байгуулсан.

            ”Солонго Эс Эф” сургуулийн шалгалтад оролцсон сурагчид амжилттай шалгуулан бүгд тэнцлээ.

            7а ангийн сурагч Б.Анар 745 оноо

            8б ангийн сурагч П.Номин 655 оноо

            9а ангийн сурагч Н.Энхмаа 760 оноо

            9а ангийн сурагч М.Ананд 810 оноо

            600-900 онооны хооронд шалгуулахад уг шалгалтад тэнцэн Олон улсын стандарт үнэлгээ авдаг ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна.

            TOEFL Junior® шалгалт нь дэлхийн 60 гаруй орны Ерөнхий боловсролын сургуульд стандарт болгон ашиглагдаж буй англи хэлний боловсролын үнэлгээ юм.

            Энэхүү шалгалтанд хамрагдсанаар:

            • Танай хүүхдийн англи хэлний мэдлэг чадвар Олон улсад баталгаажина.

            • Сургууль, эх эцэг /асран хамгаалагчид хүүхдийнхээ англи хэлний мэдлэг чадварыг бусад орны сурагчдын мэдлэг чадвартай харьцуулан жиших боломжтой.

            • Дэлхийн 180 гаруй орны дээд боловсролын Aнгли хэлний стандарт үнэлгээ болох iBT TOEFL шалгалтын зарчмаар боловсруулагдсан тул суралцагчид олон улсын шалгалтын даалгавар гүйцэтгэх дадал эзэмшинэ.

          • ⭐️Японы "Tokyo International University"-ийн менежер Kensuke Katano багш хүрэлцэн ирлээ.

            Японы "Tokyo International University"-ийн менежер Kensuke Katano багш хүрэлцэн ирж 10-12-р ангийн сурагчдад сургуулийн талаарх мэдээлэл, Англи хэлтэй бакалаврын хөтөлбөр , элсэх журам , тэтгэлэгийн талаар мэдээлэл хүргэлээ.

          • Солонго Эс Эф сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хөгжүүлэх сургалтууд

            Хөгжүүлэх сургалтууд 2025 оны 10-р сарын 06 ны өдрөөс эхлэн хичээллэх гэж байгаа тул сурагчид эцэг эхчүүд та бүхэн емайл хаягаа шалгаж сургалтуудын бүртгэлээ хийлгээрэй.

          • ISCO(International Science Challenge Olympiad)

            ISCO(International Science Challenge Olympiad) Олимпиадад "Солонго Эс Эф" сургуулийн 3а ангийн сурагч Х.Маргад Монгол улсаас анх удаа оролцон МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж 2025 оны 4 сард Австрали улсын Сидней хотод болох Олон улсын шатанд оролцох эрхтэй боллоо.

            Х.Маргаддаа Олон улсын түвшинд Шинжлэх ухааны хичээлээр өөрийгөө сорьж, Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, өөрт болон бусдад шинэ гарцыг нээж буйд баяр хүргэе.

          • SEAMO Зүүн Өмнөд Азийн Математикийн олимпиад

            ⭐️Зүүн Өмнөд Азийн Математикийн олимпиадын эхний шатанд "Солонго Эс Эф" сургуулийн 7а ангийн сурагч С.Гэгээ ХҮРЭЛ МЕДАЛЬ, 12а ангийн сурагч Э.Тэмүүжин МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж Малайз🇲🇾 улсын Куала Лумпур хотод 2025 оны 1 сарын 17-20-ны хооронд болох SEAMO X 2025 тэмцээнд оролцох эрхтэй боллоо.  

            ⭐️Сурагчдадаа болон бэлтгэсэн Математикийн С.Болд багш нартаа баяр хүргэж, дараагийн тэмцээнд нь амжилт хүсье!😍

          • Эцэг эх, асран хамгаалагчдын уулзалт

            ⭐️Хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд

            🌱Эцэг эх, асран хамгаалагчдын уулзалтад хүрэлцэн ирж, хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжлийн төлөө цаг гаргасан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

            🌱Хүүхдүүдийн маань амжилт, ахиц дэвшил нь зөвхөн сургуулийн зүтгэлээр бус, та бүхний тууштай дэмжлэг, халамжаас ихээхэн хамаардаг. Та бүхэнтэйгээ хамтран ажилласнаар хүүхдүүдийн маань сурлага, хүмүүжилд илүү их ахиц гаргаж чадна гэдэгт итгэж байна.

          • IELTS Mock test

            9-12-р ангийн IELTS Сорил шалгалт өгөх хүсэлтэй сурагчид доорх линкийг бөглөнө үү.

            https://forms.gle/3HYSAjVh3ZEJFH7L8

            Бүртгэл: 10-р сарын 8 хүртэл

            Шалгалт: 10-р сарын 14-ны Даваа гарагт 10:00 цагт

            Шалгалтын төлбөр: 35.000₮

            Дансны дугаар:

            5033 61 3355 Хаан банк

            431 003 884 ХХБ

            Солонго Эс Эф бүрэн дунд сургууль

            Гүйлгээний утга: ielts, Хүүхдийн овог нэр

            Дэлгэрэнгүй мэдээллийг ГХХХ менежер Н.Болормаа багшаас аваарай.

          • Hippo English Language Olympiad WORLD FINALS

            🇮🇹 Италийн Ассиси хотод болох ХИППО Англи Хэлний Олон Улсын Олимпиадын ДЭЛХИЙН ФИНАЛД Монгол улсаа төлөөлөн оролцохоор “Солонго Эс Эф” сургуулийн 3а ангийн сурагч Х.Маргад явлаа. ⭐️

            ⭐️Х.Маргаддаа амжилт хүсье.⭐️