Мэдээлэл

          • Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулжээ.

            • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
            • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
            • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
            • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
            • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
            • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй байх.
            • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
          • TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ

            TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг амжилттай зохион байгууллаа.

            "Солонго Эс Эф" сургуулийн шалгалтад оролцсон 8 сурагчид амжилттай шалгуулан бүгд тэнцлээ.

            600-900 онооны хооронд шалгуулахад уг шалгалтад тэнцэн Олон улсын стандарт үнэлгээ авдаг ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна.

          • "Чингис хаан музей”-тэй танилцах

            Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газраас 2022 оны 11-р сарыг "Монгол бахархлын сар" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэр гаргаж, бүх шатны сургалтын байгууллагад нэгдсэн удирдамжийг хүргүүлсэн билээ. 

            Тиймээс "Монгол бахархлын сар"-ийн хүрээнд "Солонго Эс Эф" сургуульд зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөр, иргэний ёс зүйн хичээлийн хүрээнд 1-12-р ангийн нийт сурагчид болон багш, ажилчид 2022 оны 11 сарын 14-ны өдөр “Чингис хаан музей"-тэй танилцана.​​​​​​

            ​​

            Хамрах хүрээ: 1-12-р ангийн нийт суралцагчид, сургуулийн нийт багш ажилчид


            Тайлбар:

            1. Дээрх ангийн суралцагчид анги удирдсан багшийн хамт сургуулиас нэгдсэн зохион байгуулалттайгаар 2022 оны 11 сарын 14-ны өдөр буюу Даваа гарагт 8:15 цагт автобусанд сууж “Чингис хаан музей” рүү хөдөлнө. Энэ өдөр хичээл орохгүй тул цүнхгүй ирээрэй.
            2. 1-5-р анги 14:30 минутад сургууль дээр ирнэ. 6-12-р анги 15:00 цагт сургууль дээр ирнэ.
            3. Музейг хэрхэн үзэж танилцах болон музейд баримтлах дэгийг ТНУ-ны багш С.Нямдорж урьдчилан хэлж танилцуулна. Анги удирдсан багш нар музейтэй танилцах явцад ангиа зохион байгуулан оролцоно.
            4. Суралцагчид сургуулийн дүрэмт хувцастай ирнэ. /Үндэсний хувцас өмсөж ирж болно/
            5. Өдрийн хоол болон уух зүйлсийг сургуулийн зүгээс бэлтгэж өгөх тул усны сав болон идэх зүйлс авч ирэхгүй байна уу
            6. Суралцагч бүр музейтэй танилцсан талаар сэтгэгдэл бичих тул музей үзэхдээ тэмдэглэл хөтөлж болно.
            7. Музейд гар утас хэрэглэх хориотой тул анги удирдсан багш нар сурагчдын утсыг хурааж авна.

            Солонго Эс Эф сургуулийн захиргаа

          • Эцэг эхийн нөхөрсөг тэмцээн

            Энэ сарын 22-ны өдөр "Солонго Эс Эф" сургуулийн 1-4-р ангийн нийт эцэг эхчүүдийн дунд нөхөрсөг Гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

            Идэвхтэйгээр оролцон нэг өдрийг хөгжилтэй, спортлог өнгөрүүлсэн нийт эцэг эхчүүддээ баярлалаа.

            4-12-р ангийн эцэг эхийн нөхөрсөг тэмцээнүүд 11 сард зохион байгуулагдана.

          • Гадаадын их дээд сургуулиудын танилцах өдөрлөг

            Солонго Эс Эф сургуулийн 9-12-р ангийн сурагчдадаа Гадаадын Их Дээд сургуулиудад хэрхэн элсэх талаар болон мэргэжил сонголт, виза, шалгалтуудын талаар мэдээлэл ярилцлага хийгдлээ.

            Хүрэлцэн ирж манай сурагчдад мэдээлэл хүргэсэн байгууллагууд, сургуулиудадаа баярлалаа.

            Солонгосын Дэгү их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар,

            Монгол дах Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр Australian Awards,

            Австрали, АНУ, Канад улсын их сургуулийн танилцуулга Scholarship academy,

            АНУ болон Англи улсын их сургууль болон визний мэдээлэл English Education bridge Сурагч солилцоо визний зөвлөгөө

            Манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй 100% тэтгэлэгтэй суралцах боломжтой Xuzhou Institute of Technology

            Японы Future Design Япон хэлний сургуулийн хамт олонд баярлалаа.

            Идэвхтэй оролцсон сурагчиддаа баярлалаа. Амжилт хүсье.

          • 11а ангийн "Хэмнэлтийг өөрсдөөсөө" төсөл

            2021-2022 оны хичээлийн жилийн "Эко Солонго" төслийн уралдаанд шалгарсан 11а ангийн "Хэмнэлтийг өөрсдөөсөө" төсөл 2022-2023 оны хичээлийн жилийн турш хэрэгжин ажиллахад бэлэн боллоо.

            11а ангийнхан өнөөдрөөс сургуулийнхаа нийт суралцагчдад төслөө танилцуулан хамтран ажиллах талаар ярилцах ба

            Хогны хэмнэлтийн талаар яриа хийх /Э. Номуунзаяа, Г. Сумъяабазар/

          • Америкт сурах 5 шатлалт хөтөлбөрийн танилцуулга

            Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо, АНУ боловсролын талаар мэдээлэл зөвлөгөө өгдөг байгууллагатай хамтран Солонго Эс Эф сургуулийн 10-12-р ангийнханд Америкт сурах 5 шатлалт хөтөлбөрийн талаар танилцууллаа.

            Цаашид Америкт сурах хүсэлтэй сурагчдаа удирдан чиглүүлэн ажиллана.

            Мэдээлэл өгсөн EducationUSA Mongolia байгууллагын хамт олонд баярлалаа.

          • НАМРЫН СПОРТ НААДАМ

            "Солонго Эс Эф" сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн НАМРЫН СПОРТ НААДАМ 2022 оны 9 сарын 12,13-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал зусланд амжилттай болж өндөрлөлөө.

          • "АЛТАН НАМАР" ургац хураалт төсөлт ажил

            2022-2023 оны хичээлийн жилийн анхны АМЬДРАХ УХААНЫ хичээлээр "АЛТАН НАМАР" ургац хураалт төсөлт ажлыг зохион байгууллаа. Үүнд 6-12-р ангийн сурагчид болон сургуулийн нийт багш, ажилчид хамрагдсан бөгөөд СХДүүргийн Жаргалант тосгоны ногооны талбайд төмс болон саримс хураалт дээр ажиллалаа.

            Бүжгийн спортоор дамжуулан сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх, үндэсний биет бус өв соёл түүх уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт багш сурагчид "УУХАЙ" бүжиг сурлаа.

          • Робот + Программчлал + Шинжлэх ухаан”-ийн хичээл

            "Солонго Эс Эф" сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн “Зохион Бүтээгчдийн Академи"-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2-8 дугаар ангийн сурагчдад “Оньс Робот” “Робот + Программчлал + Шинжлэх ухаан”-ийн хичээлийг сургалтын хөтөлбөртөө орууллаа.

          • 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа

             

            Нийслэлийн ерөнхий боловсролын "СОЛОНГО ЭС ЭФ" сургуулийн 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. ​​​​​​​

            Суралцагч нэг бүрийг бүх талаар дэмжин нягт хамтарч ажиллах нийт эцэг эх, асран хамгаалагч, багш, ажилтан албан хаагчид болон сурагч хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

          • International days of SolongoSF

            Гадаад хэлний багш нэгдлийн зүгээс жил бүр зохион байгуулдаг "International days of SolongoSF" буюу Гадаад хэлний соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

            Бид энэ удаагийнхаа арга хэмжээгээр сургууль дээрээ үзэж буй Англи, Япон, Солонгос, Хятад улсын соёлын талаар сурагчиддаа мэдээлэл өгөх,таниулах зорилгыг эрхэм болголоо.

          • Элсэлтийн бүртгэл явагдаж байна

            2022-2023

            Нийслэлийн ерөнхий боловсролын "СОЛОНГО ЭС ЭФ" сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн

            2-12-р ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна.

            Элсэлтийн бүртгэлийн хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 26-нээс 6 дугаар сарын 15-ныг дуустал

            1-р ангийн Элсэгчдэд тавих шаардлага: 2016 оны 1 сарын 1-нээс 2016 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн байна.

            2 болон 6-р ангид хүлээлгэнд бүртгэнэ.

            Та доорх линкээр орон цахим бүртгэлд бүртгүүлээрэй.

            Бэлтгэл анги буюу 1-р ангийн бүртгэлийн линк

            https://forms.gle/vSRwYECCmty5onGp9

            2-12-р ангийн бүртгэлийн линк

            https://forms.gle/b3zApBqa1wAgYqQA9

            Бусад дэлгэрэнгүй мэдээллийг таны И-мэйл хаягаар илгээх тул цахим бүртгэлд И-мэйл хаяг болон холбогдох утасны дугаараа үнэн зөв оруулж, бусад мэдээллийг крилл цагаан толгойн үсгээр бөглөнө үү.

            Сурагчдын улирлын амралтаар нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах тул та бүхэн ирж сургуулийн орчин болон багш нартай танилцах боломжтой.

            Мэдээлэл авахыг хүсвэл 99789099,

            Бага ангийн сургалтын менежер 99295317,

            Дунд ахлах ангийн сургалтын менежер 99288485,

            Гадаад хэлний менежер 88006350 утсаар болон info@solongosf.edu.mn цахим хаягаар холбогдоно уу.

        • Элсэлтийн бүртгэл явагдаж байна
        • МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ
          • МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ

            2022 оны 04 дугаар сарын 23-нд 10.00-13.00 цагийн хооронд Гадаадын их дээд сургуульд элсэн суралцахад шаардагдах материалууд болон эссэ хэрхэн бичих талаар сургалтыг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхмийн Доктор, дэд профессор Гончигсумлаагийн Ганзориг багш явууллаа.