Мэдээлэл

          • НАМРЫН СПОРТ НААДАМ 23-24

            Нийслэлийн "Солонго Эс Эф" сургуулийн намрын спорт наадам 9 сарын 14,15-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал зусланд 1-4-р ангийн наадам 1 өдөр, 5-12-р ангийн наадам 2 өдөр үргэлжилсэн ба анги хамт олон, багш нараараа 2 өдрийг цэвэр агаарт хөгжилдөн өнгөрүүллээ.

            1-2-р анги Найрамдал зуслангийн хөтөлбөрт хамрагдсан.

            3-4-р анги 100ш бөмбөг шидэх, цагираг дамжуулах, турботай гүйлт төрлүүдээр оролцсон.

            5-6-р анги хөгжилтэй буухиа, цагираг дамжуулах, турботай гүйлт төрлүүдээр оролцсон.

            7-8-р анги хувцас дамжуулах, тэшүүрээр уралдах, том бөмбөгөөр гар бөмбөг тоглох төрлүүдээр оролцсон.

            9-12-р анги ус зөөх, олс татах, тэшүүрээр уралдах, дээс тоглох, том бөмбөгөөр гар бөмбөг тоглох төрлүүдээр оролцсон.

            Шилдэг ангиар:

            3-4-р ангийн төрөлд Б.Сансархүү багштай 3б анги

            5-6-р ангийн төрөлд Б.Нямбат багштай 6а анги

            7-8-р ангийн төрөлд Н.Болормаа багштай 8а анги

            9-12-р ангийн төрөлд Э.Пүрэвсүрэн багштай 10а ангийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл, ангиараа кино үзэх эрхээр шагнууллаа.

          • Eikou Япон хэлний сургууль болон Tokyo Shinjuku Япон хэлний сургууль

            🎌Ахлах ангийн сурагчдадаа Eikou Япон хэлний сургууль болон Tokyo Shinjuku Япон хэлний сургуулийн талаарх мэдээллийг хүргэлээ.
            🎌Уг сургуулиуд нь Японы Токио болон Сайтама-д байрладаг ба Японы их сургуулиуд болон коллежид дэвшин суралцах, үндсэн болон тусгай ур чадварын ажилтан болох боломжтой.
            🎌Сонирхсон эцэг эхчүүд та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг Eikou Япон хэлний сургууль болон 8923-7077, 8805-0918 дугаараас аваарай.

          • Эцэг эхчүүдийн анхааралд

            Сургуулийн орчинд бохь зажлахыг хориглодог тул та бүхэн хүүхдүүдээ сургуульд нь явуулахдаа бохь өгч явуулахгүй байхыг анхаарна уу.

            Мөн ус болон усны савнаас өөр ямарч шингэн болон хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглоно.