TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
"Солонго Эс Эф" сургуулийн шалгалтад оролцсон 8 сурагчид амжилттай шалгуулан бүгд тэнцлээ.
600-900 онооны хооронд шалгуулахад уг шалгалтад тэнцэн Олон улсын стандарт үнэлгээ авдаг ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна.
TOEFL Junior® шалгалт нь дэлхийн 60 гаруй орны Ерөнхий боловсролын сургуульд стандарт болгон ашиглагдаж буй англи хэлний боловсролын үнэлгээ юм.
Энэхүү шалгалтанд хамрагдсанаар:
• Танай хүүхдийн англи хэлний мэдлэг чадвар Олон улсад баталгаажина.
• Сургууль, эх эцэг /асран хамгаалагчид хүүхдийнхээ англи хэлний мэдлэг чадварыг бусад орны сурагчдын мэдлэг чадвартай харьцуулан жиших боломжтой.
• Дэлхийн 180 гаруй орны дээд боловсролын Aнгли хэлний стандарт үнэлгээ болох iBT TOEFL шалгалтын зарчмаар боловсруулагдсан тул суралцагчид олон улсын шалгалтын даалгавар гүйцэтгэх дадал эзэмшинэ.