Мэдээлэл

          • TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ

            ⭐️TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг 2025 оны 11 сарын 15-нд амжилттай зохион байгуулсан.

            ⭐️”Солонго Эс Эф” сургуулийн шалгалтад оролцсон сурагчид амжилттай шалгуулан бүгд тэнцлээ.

            8б ангийн сурагч З.Мандуул 815 оноо

            6б ангийн сурагч З.Хулан 820 оноо

            10а ангийн сурагч Ц.Цогзолбоо 755 оноо

            8в ангийн сурагч Б.Тогтуунбаяр 875 оноо

            8в ангийн сурагч Э.Сэцэнмөнх 840 оноо

            8а ангийн сурагч Т.Пүрэвцэцэг 735 оноо

            11а ангийн сурагч С.Эрдэнэ 875 оноо

            10б ангийн сурагч С.Сувд 830 оноо

            9б ангийн сурагч Э.Даянмөнх 885 оноо

            9б ангийн сурагч Б.Уянсий 860 оноо

            7б ангийн сурагч Б.Энхтанхил 725 оноо

            9б ангийн сурагч Б.Маргад 825 оноо

             

            ⭐️600-900 онооны хооронд шалгуулахад уг шалгалтад тэнцэн Олон улсын стандарт үнэлгээ авдаг ба тухайн үнэлгээ Олон улсад 2 жилийн хугацаанд баталгаатай байна.

            ⭐️TOEFL Junior® шалгалт нь дэлхийн 60 гаруй орны Ерөнхий боловсролын сургуульд стандарт болгон ашиглагдаж буй англи хэлний боловсролын үнэлгээ юм.

             

            ⭐️Энэхүү шалгалтанд хамрагдсанаар:

            • Сурагчийн Англи хэлний мэдлэг чадвар Олон улсад баталгаажина.

            • Сургууль, эх эцэг /асран хамгаалагчид хүүхдийнхээ англи хэлний мэдлэг чадварыг бусад орны сурагчдын мэдлэг чадвартай харьцуулан жиших боломжтой.

            • Дэлхийн 180 гаруй орны дээд боловсролын Aнгли хэлний стандарт үнэлгээ болох  iBT TOEFL  шалгалтын зарчмаар боловсруулагдсан тул  суралцагчид олон улсын шалгалтын даалгавар гүйцэтгэх дадал эзэмшинэ.