Мэдээлэл

          • БНСУ-ын сургуультай танилцах өвлийн аялал

            🇰🇷"БНСУ-ын сургуультай танилцах өвлийн аялал" хөтөлбөр
            ⭐️Солонгосын боловсролын тогтолцоо, сургалтын орчинтой танилцах
            ⭐️Солонгос хэл, соёлын мэдлэгээ өргөжүүлэх
            ⭐️Ирээдүйд гадаадад суралцах төлөвлөгөөнд урам зориг өгөх

            Дэлгэрэнгүй мэдээлэл: Солонгос хэлний багш Б.Дашзаяа 91917204

          • Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн тэмцээн

            🇲🇳🇯🇵”Солонго Эс Эф” сургуулийн 12а ангийн сурагч Д.Бямбаноров жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 31 дэх удаагийн “Сургууль хоорондын Япон хэлний уран илтгэлийн тэмцээн”-д амжилттай оролцож 3-р байр эзлэн Jenesys хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхтэй боллоо.

            JENESYS (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) гэдэг нь Японы Засгийн газраас санхүүжүүлдэг, Зүүн Азийн орнуудын залуусыг Японд богино хугацааны солилцоонд оролцуулах хөтөлбөр юм.

          • Сургуулийн Улаан Загалмайн “Солонго” клуб

            Сургуулийн Улаан Загалмайн “Солонго” клубын сурагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.

            ⛑️2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр сургуулийн Улаан Загалмайн “Солонго” клубын сурагчдын тангараг өргөх ёслол амжилттай зохион байгуулагдлаа.

             

            ❣️Нийт 9–12 дугаар ангийн 51 сурагч хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн тангараг өргөж, Улаан Загалмайн гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

             

            ⭐️Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдыг хүнлэг энэрэнгүй, бусдад туслах сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

          • ⭐️Өвлийн аялал⭐️

            ХБНГУ дахь Хувь хүний хөгжлийн Төвд агентур Сурагчдын өвлийн амралтад зориулсан Европын 2 улс 4 хотоор аялах аялалын хөтөлбөртөө сурагч та бүхнийг урьж байна.

            Дэлгэрэнгүй мэдээлэл:

            Англи хэлний багш Г.Оюунбилэг 99001985

          • SEAMO X 2026

            “Солонго Эс Эф” сургуулийн 8б ангийн сурагч О.Их-Энгүүн Зүүн Өмнөд Азийн Математикийн олимпиадын эхний шатанд амжилттай оролцон ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэж Индонез улсын Бали хотод 2026 оны 1 сарын 17-20-ны хооронд болох SEAMO X 2026 тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

            Бэлтгэсэн багш: Математикийн багш С.Болд

          • TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг 2025 оны 5 сарын 30-нд зохион байгуулагдсан шалгалтын үнэлгээ гарлаа.

            TOEFL Junior® Олон улсын стандарт үнэлгээ, Англи хэлний мэдлэг чадварын гарааны үнэлгээ хийх шалгалтыг 2025 оны 5 сарын 30-нд амжилттай зохион байгуулсан.

            ”Солонго Эс Эф” сургуулийн шалгалтад оролцсон сурагчид амжилттай шалгуулан бүгд тэнцлээ.

            7а ангийн сурагч Б.Анар 745 оноо

            8б ангийн сурагч П.Номин 655 оноо

          • ⭐️Японы "Tokyo International University"-ийн менежер Kensuke Katano багш хүрэлцэн ирлээ.

            Японы "Tokyo International University"-ийн менежер Kensuke Katano багш хүрэлцэн ирж 10-12-р ангийн сурагчдад сургуулийн талаарх мэдээлэл, Англи хэлтэй бакалаврын хөтөлбөр , элсэх журам , тэтгэлэгийн талаар мэдээлэл хүргэлээ.