⭐️Хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд
🌱Эцэг эх, асран хамгаалагчдын уулзалтад хүрэлцэн ирж, хүүхдүүдийнхээ боловсрол, хөгжлийн төлөө цаг гаргасан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🌱Хүүхдүүдийн маань амжилт, ахиц дэвшил нь зөвхөн сургуулийн зүтгэлээр бус, та бүхний тууштай дэмжлэг, халамжаас ихээхэн хамаардаг. Та бүхэнтэйгээ хамтран ажилласнаар хүүхдүүдийн маань сурлага, хүмүүжилд илүү их ахиц гаргаж чадна гэдэгт итгэж байна.
⭐️Хүндэт ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүд ээ,
🌱Хүүхдүүд маань ирээдүйнхээ чухал үе шатанд ирсэн энэ үед та бүхний анхаарал, дэмжлэг онцгой үүрэгтэй билээ. Ахлах анги нь хүүхдүүдийн маань хувь хүний хөгжил, мэргэжлийн чиг баримжаа, цаашдын амьдралд нь ихээхэн нөлөөтэй байдаг. Иймээс тэдэнд цаг гаргаж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэн, ирээдүйн зорилгоо тодорхойлох, хичээлдээ төвлөрөхөд нь чиглүүлж, зөвлөн туслах нь амжилттай төгсөхөд нь онцгой ач холбогдолтой.
🌱Мөн энэ үед тэдэнд бие даах, хариуцлагаа ухамсарлах, амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлэхэд туслах нь маш чухал. Бидний зүгээс тэдний боловсролын амжилт, төлөвшилд нь бүх талын тусламж үзүүлэхийг зорьж байгаа тул та бүхэн ч бидэнтэй идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
⭐️Хамтын зүтгэлээрээ хүүхдүүддээ амжилттай ирээдүйг бэлэглэцгээе!
⭐️Цаашид биднийг дэмжин, хамтран ажиллаарай.
⭐️Танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье!
Хүндэтгэсэн,
Солонго Эс Эф сургуулийн сургалтын алба