Мэдээлэл

          • Япон улсын "Future Design Japanese Language School”-тай боловсролын түншлэлийн гэрээ байгууллаа.

            Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их Эзэн Чингис Хаан мэндэлсний 861 жилийн ой буюу “Монгол Бахархлын Өдөр” "Солонго Эс Эф" сургууль Япон улсын "Future Design Japanese Language School”-тай боловсролын түншлэлийн гэрээ байгууллаа.

            Тус гэрээнд:

            1. Япон хэлний боловсролыг дэмжихтэй холбоотой асуудал

            2. Богино хугацааны хөтөлбөр, сурагч солилцоог хэрэгжүүлэх зэрэг бусад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсан.

            Өмнө нь FDJS сургуулийн захирал Микио Таширо болон төлөөлөгчидтэй цахим хэлбэрээр уулзан сурагчдад мэдээлэл хүргэж байсан бол өнөөдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж Япон хэл сонгон судалдаг сурагчдын төлөөлөлтэй уулзан ярилцлаа.

            #FDJS #SolongoSF #SSF

          • Michael Lacey Freeman

            Английн алдарт зохиолч, чадварлаг багш, авьяаслаг түүх өгүүлэгч Майкел Лэси Фримэн (Michael Lacey Freeman) Lingors Боловсролын байгууллагын урилгаар Монголд ирсэн ба өнөөдөр манай сургууль дээр ирэн сурагчидтай уулзалт ярилцлага хийлээ.

            https://michaellaceyfreeman.com/

          • Монголын Мэргэжлийн Иогийн Спортын аварга шалгаруулах тэмцээн

            Өнөөдөр Монголын Мэргэжлийн Иогийн Спортын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

            “Солонго Эс Эф” сургуулийн 10а сурагч Ч.Хатанболд эрэгтэй (15-17 насны ангилалд) АЛТАН медаль, 5а ангийн сурагч М.Гэрэлцэцэг, 5б ангийн сурагч М.Мишээл нар тусгай байр тус тус хүртэн амжилттай сайхан оролцлоо.

            Өөртэйгөө нүүр тулж, тухайн мөчдөө оршиж, сэтгэлээ удирдаж сурч байгаа хүүхдүүдээ хараад хайр хүрлээ, хоолой зангирлаа, бахархаж биширч суулаа.

            Бие бялдар & Оюун санааны хувьд өссөн байна, дэвшсэн байна, ахисан байна. Бие биенийгээ дэмжиж байгаа нь өөрсдийнх нь хэлдгээр ёстой ГАЛ ГАЛ

            Аливаа тэмцээн наадамд оролцох нь л хамгийн чухал. Оролцож байхдаа хүүхэд гэлтгүй том хүн хүртэл маш их зүйлийг сурч, хөгжиж, өөрт нь ямар их нөөц бололцоо байгааг олж хардаг.

            Алт, мөнгийн эзэд маань #Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа .

            Иог, бясалгал бол хайр ёоооооом

            Бүгдэд нь талархая

            НАМАСТЭ

            Нийт оролцсон хүүхдүүддээ болон иогийн багш Г.Наранцэцэг багшдаа баяр хүргэж Азийн аваргын тэмцээнд нь амжилт хүсье

            2023.10.28

          • "Солонго Эс Эф" сургуулийн 8а ангийн охидын хамтлагийн анхны уран бүтээл

          • "Вашингтоны Шинжлэх ухаан Технологи - WUST"-ийн дээд сургуультай хамтран ажиллах тухай

            "Солонго Эс Эф" сургууль АНУ-ын зүүн эргийн хотуудаар боловсролын байгууллагуудтай танилцах сургалт амжилттай явагдлаа.

            1. Washington University of Science and Technology

            2. American Council on Education

            3. University of Pennsylvania/Graduate School of Education

            4. James Madison High School зэрэг сургууль болон боловсролын байгууллагуудтай уулзан туршлага солилцлоо.

            Уг сургалтын хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын "Солонго Эс Эф" сургууль нь Америкийн Нэгдсэн Улсын Вашингтонд байрладаг "Вашингтоны Шинжлэх ухаан Технологи - WUST"-ийн дээд сургуультай хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа.

            Тус гэрээнд:

            1. Хөнгөлөлттэй болон тэтгэлэгтэй суралцах

            2. Сурагч солилцоо

            3. Багш солилцоо

            4. Хамтарсан сургалт, семинар зохион байгуулах

            5. Шинжлэх ухааны судалгааны төслүүдэд хамтран ажиллах зэрэг бусад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо. .

            #WUST #SolongoSF #SSF #SFS